ФилиппинээсМонгол руу

Хүний нөөцийн цогц шийдэл & Олон улсын зуучлал

5+түнш улс
400+бүрдүүлсэн ажлын байр
100%албан ёсны виз, зөвшөөрөл
Олон улсын хүний нөөц

Бидний тухай

Эрхэм зорилго

JOBLINK MONGOLIA LLC нь 2024 оноос хойш Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг даван туулах найдвартай гүүр болон ажиллаж байна.

Мэргэжлийн туршлагатай баг

Манай менежментийн баг нь Мэдээллийн технологи болон Уул уурхайн салбарт 10 гаруй жилийн хүний нөөцийн удирдлагын туршлагатай 7 үндсэн мэргэжилтнээс бүрддэг.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

01

Гадаад ажиллах хүчин

Филиппин, Непал, Бангладеш, Индонез, Хятад улсаас чадварлаг ажиллах хүчнийг Монгол Улсад ирэх хүртэлх бүх үйл явцыг зохион байгуулах.

02

Дотоодын бүрдүүлэлт

Монгол дахь ажил олгогчдын шаардлагад нийцсэн удирдах болон гүйцэтгэх түвшний ажил горилогчдыг түргэн шуурхай сонгон шалгаруулах.

03

Зөвлөх үйлчилгээ & Сургалт

Хүний нөөцийн систем бүрдүүлэлт, цалин урамшууллын бодлого болон гадаад ажилтныг нутагшуулах сургалт, менторшип.

Хамтран ажилладаг байгууллагууд

Гадаад ажилтан

01

Гадаад ажиллах хүчний давуу тал

Хүний нөөцийн хомсдолыг шийднэ

Зах зээл дээр олдоц ховор мэргэжил, туслах ажилтны орон тоог бүрэн хангана.

Тогтвортой ажиллах хүч

Гэрээний хугацаанд тасралтгүй, тууштай ажиллах өндөр хариуцлагатай.

Бүтээмжийг нэмэгдүүлнэ

Ажлын өндөр ёс зүй, нягт нямбай гүйцэтгэлээр байгууллагын гарцыг өсгөнө.

Бизнесийн тогтвортой өсөлт

Үйл ажиллагаа тасалдалгүй жигд үргэлжлэх суурийг бий болгоно.

02

Ажиллах хүч нийлүүлэх үйл явц

  1. 1. Хэрэгцээ тодорхойлох

    Ажлын байрны тодорхойлолт, ур чадвар болон эх үүсвэр улсыг сонгох

  2. 2. Сонгон шалгаруулалт

    CV шүүлт, анхан шатны ярилцлага, ур чадварын үнэлгээ хийх

  3. 3. Виз, зөвшөөрөл

    ХХҮЕГ, ГИХГ-ын албан ёсны зөвшөөрөл, визийн бичиг баримт бүрдүүлэх

  4. 4. Тосох, шинжилгээ

    Онгоцны буудлаас тосож, эрүүл мэндийн үзлэг, оршин суух зөвшөөрөл авах

  5. 5. Ажилд зуучлах

    Ажлын байранд хүргэх, татвар, НДШ-ийн зөвлөгөө, дасан зохицох дэмжлэг

03

Ерөнхий мэдээлэл

Цалингийн жишиг

Мэргэжлийн бус, анхан шатны ажлын байрны эхлэл цалинг тусгав

УлсUSD / сарMNT / сарХүйс
Филиппин$500+1,807,500₮Эрэгтэй / эмэгтэй
Непал$400+1,446,000₮Эрэгтэй / эмэгтэй
Индонез$400+1,446,000₮Эрэгтэй / эмэгтэй
Бангладеш$380+1,373,700₮Эрэгтэй
ХятадАжлын байрнаас хамаарнаЭрэгтэй
Ажлын нөхцөл
7 хоногт6 өдөр
1 өдөрт9 цаг

Ажлын нөхцөлөөс хамааран ажлын цагийг тохирох боломжтой.

Монгол банкны тухайн өдрийн USD ханшаар тооцно

Gallery

Холбоо барих

И-мэйл
Сошиал